04-23

2021

Дэлхийн номын өдрийн баярын мэнд хүргэе.

МУБИС-ийн Номын сангаас МУБИС-ийн нийт оюутан судлаачид, багш нартаа “Дэлхийн номын өдөр”-ийн баярын мэндийг хүргэе. Тус өдрийн хүрээнд номын сангаас танилцуулж буй цахим ном хэвлэлийн мэдээллийг хүргэж байна.

Монгол хэл дээрх цахим ном 436

Монгол хэл дээр бусад цахим материал 794

Монгол хэл дээрх судалгааны материал 3100

Бусад хэлээр цахим ном 220000 гаруй

Бусад хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, хурлын материал 21000 гаруй

Цахим ном хэвлэлийг МУБИС-ийн цахим каталог http://catalog.msue.edu.mn/ төрлөөр хайх Цахим монгол ном, Цахим гадаад ном хэсгээс сонгон дамжин орохоос гадна“office 365” доторх “share point”-д байрлаж буй МУБИС-ийн номын сангийн цахим сангийн https://msuemn.sharepoint.com/sites/lib холбоос хэзээ ч хаанаас ч бүрэн эхээр нь үзэж судлах боломжтой. Видео заавар

Бусад цахим сангууд:

EBSCO сургуулийн орчноос: http://search.ebscohost.com,

Гэрээсээ үзэх: МУБИС-ийн СУМС-д нэвтрэн цахим номын сан холбоос ашиглана.

МУБИС-ийн номын сан FB хуудсын автомат лавлагаа ашиглаж болно. 2021 оны 6-р сарын 30-н хүртэл 200000 мянган номын бүрэн эхээр нь татан авч судлах боломжтой байна.

Springer https://link.springer.com/

Гэрээсээ үзэх: Өөрийн нэвтрэх нэр , нууц үг ашиглана.

МУБИС-ийн номын сан FB хуудсын автомат лавлагаанд хандаж шинээр нэвтрэх нэр, нууц үг авч болно.

Research https://www.research4life.org/

Гэрээсээ үзэх: Өөрийн нэвтрэх нэр , нууц үг ашиглана.

МУБИС-ийн номын сан FB хуудсын автомат лавлагаанд хандаж шинээр нэвтрэх нэр, нууц үг авч болно.

Сургуулийн орчноос:

Annual Reviews – Жилийн тоймууд http://www.annualreviews.org/

Онлайн мэдээллийн сан https://www.liverpooluniversitypress.co.uk/

Геологийн нийгэмлэг http://www.lyellcollection.org/

Чикагогийн Их Сургуулийн хэвлэл http://www.journals.uchicago.edu

SAGE http://journals.sagepub.com/

Arizona http://arizona.openrepository.com/

Цахим сангуудыг ашиглах заавар, зөвлөгөө мэдээллийг https://library.msue.edu.mn/ сайтад хандах Үйлчилгээ → Цахим үйлчилгээ цэсээс авна уу.

Таны эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

МУБИС-ийн номын сан