08-19

2025

ЗҮҮНГАР ХОШУУНЫ ЗАСАГ ЯАМНЫ ДАНС 42 боть номыг МУБИС-ийн номын санд хандивлаж уншигчдын хүртээл болгов.

Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Сургуулиас ЗҮҮНГАР ХОШУУНЫ ЗАСАГ ЯАМНЫ ДАНС  42 боть (18800 юаний үнэтэй) номыг МУБИС-ийн номын санд хандивлаж уншигчдын хүртээл болгов. Энэхүү дансанд 1739-1947 оныг хүртэлх Зүүнгар хошуу болон бусад хошуудын түүхэн хэрэг явдлууд, мөн Манж Чин улсын Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамнаас Монголын олон чуулган, хошуунд илгээсэн албан бичгүүдийг тэмдэглэсэн байна. Ийм учраас энэ данс нь Манжийн үеийн Монголын түүхийг судлахад чухал сурвалж хэрэглэгдэхүүний нэг болно. Номыг авчран хүлээлгэн өгсөн Д.Идэр, Ц.Гантулга багш нартаа талархал илэрхийлэе.