05-12

2026

МУБИС-ИЙН НОМЫН САН, АНУ-ЫН КОНГРЕССЫН НОМЫН САНГИЙН НОМ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ, ЭХНИЙ 20 НОМЫН БАГЦЫГ ТАНИЛЦУУЛЛАА

🇲🇳🇱🇷 МУБИС-ийн Номын сан болон АНУ-ын Конгрессын номын сангийн хамтын ажиллагааны ном солилцооны хөтөлбөр хэрэгжиж, АНУ-ын Конгрессын номын сангийн Монгол номын санч, доктор М.Саруул-Эрдэнэ эхний 20 номын багцыг МУБИС-ийн Номын сангийн хамт олонд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгч, уншигч, судлаач олонд танилцууллаа.  

 Эдгээр бүтээлүүд нь боловсрол, хүний хөгжил, хиймэл оюун, технологи, ёс зүй, нийгмийн өөрчлөлт зэрэг орчин үеийн тулгамдсан асуудлыг олон өнцгөөс авч үзсэн, ирээдүйд чиглэсэн мэдлэгийн чухал эх сурвалжууд бөгөөд МУБИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаанд өргөн ашиглагдах сүүлийн үеийн шилдэг бүтээлүүд юм.

Номын агуулгыг танилцуулбал:

• Боловсрол судлал ба насан туршийн суралцахуй
• Нийгэм, соёл, тэгш байдлын судалгаа
• Сэтгэл судлал, мэдрэл судлал, ухамсар судлал
• Хиймэл оюун ухаан, ёс зүй, технологи, шинжлэх ухаан
• Даяаршил, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн судалгаа
• Шинжлэх ухааны философи ба сэтгэлгээ зэрэг агуулгуудыг багтаасан бөгөөд “хүн төвтэй, ёс зүйтэй, тогтвортой хөгжил”-ийг бүх талаас нь авч үзсэн өндөр ач холбогдолтой судалгааны эх сурвалжууд болой.
 
 
МУБИС-ийн номын сангаас эдгээр бүтээлүүдийг:
 
Хүний тархи, сэтгэлгээ, зан үйл, суралцах үйл явц, ирээдүйн технологи, хиймэл оюун ухаан ба нийгмийн харилцаа, дижитал шилжилт, ёс зүй, хариуцлага зэрэг асуудлыг салбар дундын түвшинд судалсан бүтээлүүд байгаагаараа онцлогтой байна хэмээж ийнхүү шинэ эх сурвалжууд нэмэгдсэнээр олон улсын түвшний судалгааны сан өргөжиж, салбар дундын судалгааг хөгжүүлэх боломж нэмэгдэхийн зэрэгцээ сургалтын агуулга баяжиж, орчин үеийн кейс, онол, арга зүйг хичээлд ашиглах нөхцөл бүрдэх юм.
Мөн оюутнуудын шүүмжлэлт сэтгэлгээ, ирээдүйн ур чадвар, тэр дундаа хиймэл оюун ухааны боловсрол (AI literacy), ёс зүйн ойлголтыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзэж байна.
Ийнхүү МУБИС-ийн Номын сан болон АНУ-ын Конгрессын номын сангийн хамтын ажиллагааны бодит үр дүн уншигч, судлаачдын хүртээл болж эхэллээ. Цаашид энэхүү хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилж, олон улсын чанартай судалгааны эх сурвалжуудыг тогтмол баяжуулах юм.