09-16
2026
ХИЧЭЭЛИЙН_ЖИЛ_БҮР_ШИНЭ_ОРЧИН, ОЮУТНЫ_ХӨГЖЛИЙГ_ДЭМЖИХ_ЖИЛ
Монгол Улсын Боловсролын Их Сургууль жил бүр суралцагчдынхаа сурч боловсрох, хөгжих таатай, тохилог орчин нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр ирсэн.
Энэ жилийн хувьд хурал, лекц болон сургалтын анги, танхимын тохижилт, орчны шинэчлэл, номын сан, оюутны дотуур байрны засвар, шинэчлэл, барилгуудын гадна фасад болон бусад шаардлагатай орчин нөхцөлийг шинэчлэн тохижуулж, суралцагчдынхаа сурч боловсрох, хөгжих, амьдрах орчныг сайжрууллаа.
Мөн хээрийн болон оюутны дадлагын баазуудыг тохижуулж, суралцагчид мэдлэг, ур чадвараа бодит орчинд хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэн, ногоон, ая тухтай орчныг бүрдүүлэх ажлуудыг хийж хэрэгжүүллээ.
Манай эрдмийн хамт олон оюутан, суралцагчдаа тохилог, тав тухтай орчинд угтан авахдаа үргэлж баяртай байдаг 💙
НИЙТ СУРАЛЦАГЧДАДАА СУРЛАГА, ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!
