09-29

2026

ШИНЭ НОМЫН МЭДЭЭЛЭЛ 📖🗃️

ШИНЭ НОМЫН МЭДЭЭЛЭЛ 

Цахим каталог: https://ecatalog.msue.edu.mn/

СУРАЛЦАХУЙД ХИЙХ ХУВЬСГАЛ номыг МУБИС-ийн төв номын сангийн 4 давхар Судалгааны танхим-4 т сууж уншиж судалж болох бол СИСТЕМИЙН ТУЙЛДАЛ & РЕФОРМ номыг төв номын сангийн 2 давхараас гэрээр авч уншиж судлах боломжтой. 

СУРАЛЦАХУЙД ХИЙХ ХУВЬСГАЛ

Зохиогч: Д. Бадарч, С. Жагдал 
Улаанбаатар, 2025 он.

Бид хэрхэн суралцдаг вэ? Суралцах үйл явцыг хэрхэн илүү үр дүнтэй болгох вэ?
Энэхүү бүтээлийн онцлох санаа нь «Cуралцахуйд сурах», өөрөөр хэлбэл хүн өөрийн сурах үйл явцыг ойлгож, арга барилаа ухамсартайгаар хөгжүүлэхэд оршино. Суралцахуйг зөвхөн хичээлийн танхимаар хязгаарлахгүй, гэр бүл, нийгмийн харилцаа, өдөр тутмын амьдралд тасралтгүй өрнөх хөгжлийн үйл явц хэмээн авч үзжээ.

СИСТЕМИЙН ТУЙЛДАЛ & РЕФОРМ

Зохиогч: Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

Анхны хэвлэл. Улаанбаатар, 2025 он.

«Системийн туйлдал & Реформ» ном нь Монголын боловсролын салбарын тулгамдсан асуудал, бодлогын шийдвэр, өөрчлөлт шинэчлэлийн үйл явцыг зохиогчийн туршлага, эргэцүүлэлтэй холбон өгүүлсэн бүтээл юм. Сургуулийн хүртээмжээс эхлээд сургалтын чанар, багшийн хөгжил, үнэлгээ, санхүүжилт, дээд боловсролын шинэчлэл хүртэл өргөн хүрээний сэдвийг хөнджээ