12-05

2025

ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛ" сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйн зөвлөмж CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙН 6 төрлийн номыг Баян-Өлгий дэх багшийн сургуулийн номын сангаас тус бүр 4 ширхэгийг МУБИС-ийн төв номын санд шилжүүлэн авлаа. Уншигч судлаач та бүхэн энэхүү номуудыг МУБИС-ийн төв номын сангийн Гэрээр ном олгох танхим ба Эрдэм шинжилгээний танхимуудад үзэж судлах боломжтой.
(CDIO conceive design implement operate) стандартын талаарх нэмэлт мэдээллийг Дээд боловсролын шинэчлэл төслийн http://obe.edu.mn/ сайтаас авах боломжтой.
Дээд боловсрол шинэчлэлийн төсөл = L2766-mon hicher education reform project.
1. Багш нарын хувь хүний болон багшлахуйн чадварыг дээшлүүлэх арга зүйн зөвлөмж
2. Инженерийн удиртгал, зохион бүтээх хичээл заах аргазүйн зөвлөмж
3. Сургалтын явцын үнэлгээг шинэчлэх, сургалтын хөтөлбөрт нэгдсэн үнэлгээ хийх арга зүйн зөвлөмж
4. Хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтууд, суралцахуйн үр дүнгүүдийг тодорхойлох арга зүйн зөвлөмж
5. CDIO ажлын орчин бүрдүүлэх, хосолсон болон идэвхитэй сургалт явуулах арга зүйн зөвлөмж
6. Нийлмэл сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүйн зөвлөмж
7. CDIO Санаачлагын материал : 2013-2017 оны Олон улсын хурлын эмхэтгэлийн түүвэр