09-09

2026

ХЭРЭГЦЭЭТ НОМ БЭЛГЭЭР ИРЛЭЭ

ХЭРЭГЦЭЭТ НОМ БЭЛГЭЭР ИРЛЭЭ.🎁📚📖

МУБИС-ийн төв номын сангийн эрдэм шинжилгээний танхимд "СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР"-ийн талаар сургалт судалгаанд чухал хэрэгцээтэй 3 ном хандиваар ирлээ. 


Сургалтын хөтөлбөр судлалын үндсэн ойлголтуудыг тайлбарласан, сургалтын хөтөлбөр гэж юу болох, ямар үзэл баримтлал, онолын үндсэн дээр боловсруулагддаг, түүнийг хэрхэн төлөвлөж, хэрэгжүүлж, үнэлдэг талаар цогц мэдлэг олгох, сургуулийн сургалтын хөтөлбөрийг хэн, ямар хэрэгцээ шаардлагад үндэслэн боловсруулдаг, багш түүнийг анги танхимд хэрхэн хэрэгжүүлдэг, үр дүнг нь яаж үнэлж, цаашид хэрхэн сайжруулах талаар цогц ойлголт өгөх бүтээлүүд юм. 

Номын тухай дэлгэргүй мэдээллийг ном тус бүрийн зурагны доор орууллаа. 


Allan C. Ornstein, Francis P. Hunkins
Curriculum: Foundations, Principles, and Issues
(Сургалтын хөтөлбөр: Үндэс суурь, зарчим ба тулгамдсан асуудлууд) 9 дэх хэвлэл 


Laurie Brady, Kerry Kennedy
Curriculum Construction
(Сургалтын хөтөлбөр боловсруулах нь)
3 дахь хэвлэл 2007 он


Colin J. Marsh
Key Concepts for Understanding Curriculum
(Сургалтын хөтөлбөрийг ойлгох түлхүүр ухагдахуунууд)
4 дэх хэвлэл 2009 он