11-14

2024

МУБИС-ийн номын сангийн хамт олон МУҮНС-гийн шинэ салбартай танилцлаа.

 
Үндэсний Номын Сангийн шинэ барилга нь орчин үеийн дэд бүтэц, техник технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголттой төрөлжсөн уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлагад нийцсэн барилга ажээ. 
Үндэсний номын сан маань шинэ барилгатаа сүүлийн үеийн 534 мянган ном хэвлэлийг шилжүүлэн байршуулан сан хөмрөгөө бүрдүүлсэн бол сан хөмрөгөө төрөлжүүлэхдээ "Үндэсний" гэдэг утга агуулгатаа тулгуурлан өвөрмөц нэршилээр нэрлэн хувиарласан байна.
Тухайлбал: "Хүмүүн"- уншлагын танхимд /түүх, улс төр, эрх зүй, цэргийн шинжлэх ухаан, шашин судлал, гүн ухааны номтой/ бол, "Эрдэм" уншлагын танхимд /социологи, эдийн засаг, соёл, боловсрол, сэтгэл судлалийн шинжлэх ухаан/-ы ном, харин "Язгуур" танхим нь /хэл шинжлэл, утга зохиол/-ын сан хөмрөгтэй, "Ертөнц" танхим нь /байгалийн, техник, хөдөө аж ахуй, анагаах ухаан/-ы ном хэвлэлийн сан хөмрөгтэйгөөр тус тус зохион байгуулагджээ.