05-26
2026
Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд:
• Номын сангийн сан хөмрөгийг хэрэглэгчдэд харилцан танилцуулах;
• Уншлагын танхимаар үйлчилэх;
• Цахим мэдээллийн санг ашиглах, эрх олгох;
• Судалгааны материал ашиглах, шалгах;
• Ном бүтээл, сэтгүүл солилцох;
• Багш нарын ном бүтээлийг сурталчилах ажлыг хамтран зохион байгуулах;
• Гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагатай хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
• Номын сангийн чиглэлээр харилцан туршлага солилцох, сургалт, зөвлөлгөөн, уулзалт, хэлэлцүүлэг зэрэг олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулах боломжтой юм;
ОУУБИС-ийн номын сангийн хаяг: БЗД 25-р хороо, Намянжугийн гудамж
