10-03

2026

👩‍🎓👩‍🎓👨‍🎓 ЭРДЭМ ТҮГЭЭСЭН 7️⃣5️⃣ ЖИЛ 🎞️🎞️

👩‍🎓👩‍🎓👨‍🎓 ЭРДЭМ ТҮГЭЭСЭН 7️⃣5️⃣ ЖИЛ 🎞️🎞️

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, ажилтан, ажилчид, ахмад буурлууд, төгсөгчид, эрхэм оюутан залуус Та бүхэндээ сургуулийнхаа түүхт 75 жилийн ойн баярын мэндийг МУБИС-ийн Номын сангийн хамт олны зүгээс өргөн дэвшүүлье! 👏👏👏

👩‍💼👩‍💼 Монголын боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэн, тэдний мэдлэг, сэтгэл, зүтгэлээр дамжуулан эх орны өнцөг булан бүрд эрдмийн гэрэл түгээж ирсэн төрөлх сургуулийнхаа түүх, бүтээл, амжилтаар бид бахархдаг билээ. 

📚 Энэхүү түүхийн хуудас бүхэнд багшийн хичээл зүтгэл, судлаачийн оюуны эрэл, оюутны хүсэл мөрөөдөл, хамт олны хөдөлмөр шингэсэн байдаг. Тэрхүү эрдмийн их үйлсийн нэгэн салшгүй хэсэг нь номын сан билээ.  📖  Номын сан үе үеийнхний бүтээсэн мэдлэг, оюуны өвийг хадгалан хамгаалж, унших, суралцах, судлан шинжлэх үйлсийг дэмжин, олон үеийн багш, судлаач, оюутан, уншигчидтайгаа хамт хөгжиж ирсэн түүхтэй.

📕📗📘 Номын сангийн тавиур дахь бүтээл бүр багш, судлаачдын оюуны хөдөлмөрийг тээж, уншлагын танхимд дэлгэгдэх ном бүр ирээдүйн багш, судлаач, мэргэжилтний хүсэл мөрөөдлийг тэтгэсээр байна. Уншигчдынхаа эрсэн мэдлэгийг олоход нь тусалж, шинэ санаа, шинэ судалгаа, шинэ бүтээлийн эхлэлд хамт байх нь бидний ажлын утга учир, өдөр бүрийн урам билээ.
Өнөөдөр бид өмнөх үеийнхнийхээ бүтээсэн бат суурийг түшин, уламжлал, шинэчлэлийг хослуулж, мэдлэгт хүрэх боломжийг улам тэлэн ажиллаж байна. МУБИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ дэлхийн мэдлэг, мэдээллийг багш, судлаач, оюутнууддаа хүртээмжтэй хүргэх, номын сангийн үйлчилгээг шинэ шатанд хөгжүүлэх үйлсээ цаашид ч сэтгэл, зүтгэл дүүрэн үргэлжлүүлэх болно. 🏠

Номын сангийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, ажилтан, ажилчид, уншигчид, номын сангийн ахмад буурлууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний хөдөлмөр, итгэл, дэмжлэг, бүтээлч оролцоо нь бидний хамтын түүхийн салшгүй хэсэг билээ. 

Эрдмийг эрхэмлэсэн багш нарын маань үйлс өөдрөг байг.
Ирээдүйг бүтээх оюутнуудын маань мөрөөдөл гэрэлтэй байг.
Эх орны боловсролыг тэтгэх МУБИС-ийн маань хөгжил, дэвшил улам бүр дэлгэрэх болтугай! 👍👍👍
Эрхэм багш нартаа Багш нарын баярын мэндийг өргөн дэвшүүлж,
МУБИС-ийн нийт үе үеийн багш, ажилтан, төгсөгч, оюутан Та бүхэндээ
ТҮҮХТ 7️⃣5️⃣ ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 👍👍👍

👨‍💼🧑‍💼👨‍💼 МУБИС-ийн Номын сангийн хамт олон