10-10
2025
Зочин:
▫️ М. Саруул-Эрдэнэ – АНУ-ын Конгрессийн Номын сангийн номын санч, хэл шинжлэлийн ухааны доктор
▫️ Д. Цолмон – МУБИС-ийн номын сангийн каталогич, судлаач номын санч
Америкийн Монгол Судлалын Төвийн номын сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд каталогжуулалтын тулгуур ойлголт, орчин үеийн стандартаар гурван удаагийн цуврал сургалт 2021-2023 оны хооронд зохион байгуулсан билээ. Эхний сургалтыг Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/-тай хамтран дэд профессор Д.Энэрэл, доктор М.Саруул-Эрдэнэ нар удирдан, цахимаар явуулж 100 гаруй номын санч хамрагдсан юм. Удаах хоёр сургалтыг МУБИС-ийн Номын сан-тай хамтран доктор М.Саруул-Эрдэнэ Улаанбаатарт танхимаар зохион байгуулж, сургалтын үр дүнд 35 сургагч багш бэлтгээд байна. Энэхүү ярилцлагаар цуврал сургалтын үр дүн, MARC 21 номын санчийн гарын авлага болон номын хамтран зохиогч Д.Цолмонгийн АНУ-д дадлага хийсэн туршлагыг хуваалцаж байна.