11-24

2026

Олон улсын каталогжуулалтын стандарт, форматын сургалт маань эхлэхнээ

Монголын номын сангийн төлөө сэтгэлтэй олон сайхан байгууллагуудтай хамтран явуулдаг уламжлал болсон "Олон улсын каталогжуулалтын стандарт, форматын сургалт маань эхлэхнээ. Удахгүй албан ёсны зарлал мэдээлэл оруулах болноо.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын “Монгол Диаспора” мэргэжилтний хөтөлбөр, Америкийн Монгол Судлалын Төв (АМСТ)-тэй Хамтын ажиллагааны гэрээгээр АНУ-ын Конгрессийн Номын Сангаас мэргэшүүлэх багш ирж, МУБИС-ийн Номын сан хамтран ээлжит сургалтаа зохион байгуулна.
Америкийн Монгол Судлалын Төв (АМСТ) угаасаа монголын номын сангийн хөгжлийн төлөө санаа төвьж олон үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн байгууллага бол ОУШХБ “Монгол Диаспора” мэргэжилтний хөтөлбөр нь хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол мэргэжилтнүүдийг эх орондоо богино хугацаагаар ирж, хэрэгцээт ажлын байранд мэдлэг, ур чадвар, туршлагаа хуваалцах замаар эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг дэмжин ажилладаг хөтөлбөр юм байна.