Номын хугацаа сунгах үйлчилгээ:
Салбар номын сангууд өөрөө өөртөө үйлчлэх ном сунгалтын төхөөрөмжтэй боллоо.
Уншигч та бүхэн ном сунгалтын төхөөрөмж болон оюутны вэбээрээ дамжуулан ном сунгалт хийх боломжтой.
Ном сунгалтын төхөөрөмж ашиглан ном сунгах заавар
1.Р АЛХАМ Оюутны картны ард байрлах улаанаар тэмдэглэсэн 16 оронтой тоог ном сунгалтын төхөөрөмжний keyboard ашиглан оруулаад submit товч дарна. ( Зааврыг зургаар хавсаргав.)
2.Р АЛХАМ Дэлгэц дээр таны авсан номын мэдээлэл гарч ирнэ.
3.Р АЛХАМ Сунгалт хийх номын ард байрлах RENEW ITEM товчийг дарснаар 1 удаа 5 хоногоор сунгагдана. Номын сунгагдсан хугацаагаа харна уу. Жич: 3,4 курсийн оюутнууд оюутны үнэмлэхийн дугаараа номын санчид хандаж авна.