04-20

2022

“50 НОМ ХОЖ” танин мэдэхүйн тэмцээн болно

“Дэлхийн номын баяр” тэмдэглэлт өдрийн хүрээнд МУБИС-ийн Төв номын сангаас нийт оюутануудын дунд “50 ном хож” танин мэдэхүйн тэмцээн зарлагдаж байна
Зорилго: Оюутан судлаач та бүхний танин мэдэхүйг хөгжүүлэх, оюуны алжаалыг тайлах, оролцогчдын сэтгэн бодох сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ мэдлэгийн цар хүрээг дээшлүүлэх, номтой нөхөрлөх, бие даан хэрхэн суралцах чадваруудыг эзэмшүүлэхэд тэмцээний зорилго оршино.
Хамрах хүрээ: МУБИС-ийн нийт оюутан судлаачид
Хугацаа: 2022 оны 4-р Сарын 22-ны өдөр 15 цагт Судалгааны танхим-1 буюу 202 тоотод болно.
Тэмцээний журам: Асуултанд хариулах хэлбэрээр явагдана. Нийт 8 асуулт байна. Амжилтгүй хариулсан баг тэмцээнээс хасагдах журамтай.
Тэмцээний зохион байгуулалт: 1 багт 3 гишүүн оролцоно. Заавал нэг ангийн 3-н хүүхэд гэсэн шалгуур тавихгүй, баг бүрдүүлж курс холилдож болно.
Тэмцээний шагнал: 8 асуултанд амжиллтай хариулсан тохиолдолд таны ширээн дээр үлдсэн ном таных болно.
Зохион байгуулагч: МУБИС-ийн Номын сан
Судалгааны танхим- 1
Бүртгэл дуусах хугацаа: 2022 оны 4-р Сарын 21-ны 17 цагт хүртэл бүртгэнэ. 3-н баг бүртгэхийг анхаарна уу?
Тэмцээнд оролцох багууд 3-н гишүүнээ бүрдүүлэн Судалгааны танхим-1 202 тоотод ирж бүртгэлээ баталгаажуулна уу?
Дэлгэрэнгүй мэдээлэл: 99964544, 98004544