11-28

2023

МОНГОЛ УЛСЫН НОМЫН САНЧДАД ЗОРИУЛСАН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫГ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА

МУБИС-ийн төгсөгчдөөс дэлхийд үнэлэгдэж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж яваа эрдэмтэн судлаачид цөөнгүй бий. Тэдний нэг бол Монгол хэл уран зохиолын багш, хэл шинжлэлийн ухааны доктор, өдгөө АНУ-ын Конгрессын номын сангийн Монгол номын мэргэжилтэн Мягмарын Саруул-Эрдэнэ юм. Тэрээр зөвхөн өөрийн эрхэлсэн ажлаа хийгээд зогсохгүй Монгол судлалын хөгжилд ч хувь нэмрээ оруулж буй. Түүний үүсгэн байгуулсан Монгол Соёлын Төв нь Смитосонианы хүрээлэн, Конгрессын номын сан, Монгол улсын ЭСЯ-тай хамтран Вашингтон хотноо жил бүр  "Олон улсын Монгол судлалын бага хурал" зохион байгуулдаг болсноор судлаач эрдэмтдийг танилцуулах, хамтын ажиллагааг нь дэмжих, байгууллага хооронд холбоо тогтоох, АНУ дах Монгол судлалыг хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй билээ. Түүнчлэн эрхэлж байгаа ажлынхаа хүрээнд 2021 оноос эхлэн Монголын номын санчдадаа мэргэжлийн сургалтыг явуулсаар ирсэн бөгөөд өдгөө гурав дахь удаагийн сургалтаа 2023 оны 11 сарын 24-нөөс эхлэн МУБИС-ийн номын санд зохион байгуулах гэж байна.

Боловсролын гол түшиц бааз болсон Монголын номын сангууд сүүлийн жилүүдэд олон улсын номын сангийн программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, байгаа бөгөөд олон улсын программд номын санчдыг мэргэшүүлэх сургалтыг Америкийн Монгол Судлалын Төвийн номын сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу  2 дахь жилдээ танхимаар зохион байгуулах гэж байна.
Өмнөх сургалтуудад идэвхтэй сурч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн МУБИС-ийн номын сангийн каталогич Д.Цолмон сургагч багшаар ажиллах эрхтэй болж, нэмэлт зөвлөгөө мэдээлэл өгөх, шинэ сургалтуудыг М.Саруул-Эрдэнэ багштай хамтран явуулдаг болсон юм.