02-18

2021

EBSCO 4000 орчим цахим номыг 2021 оны 3-р сарын 17-ыг дуустал 2 сарын туршилтын хугацаагаар нээж байна

МУБИС-ийн Номын сангаас судлаачдадаа зориулан EBSCO eBooks Education Subscription Collection багцын 4000 орчим цахим номыг 2021 оны 3-р сарын 17-ыг дуустал 2 сарын туршилтын хугацаагаар нээж байна. Тус багцын номыг 3 хэлбэрээр үзэх боломжтой.
1. HTML full Text - Танд American, Australian, British accent уншиж өгнө. Audio хэлбэрээр татна.
2. PDF Full Text - Тус номыг бүлэг бүлгээр нь татан авч үзэх боломжтой.
3. Full Download - Тус номыг 1-7 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр компьютерт татан авч үзэх боломжтой. Хугацаа дуусахад файл нээгдэхгүй болно.
2020 онд худадан авсан EBSCO Education Research Complate багцыг 2021 оны 5 сарын 1 хүртэл ашиглах эрхтэй байна.