ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
2025 оны 3 сарын 17 нд Японы Оберин их сургуулийн төлөөлөгчид МУБИС-д айлчлан хамтран ажиллах гэрээ байгуулсны зэрэгцээ номын сангаар зочилж үзэж сонирхлоо. Түүнчлэн 3 сарын 19-ны өдөр хоёр сургуулийн хамтын ажиллагаа эхлэснийг тохиолдуулан “Монголын бурханы шашны өнгөрсөн, одоо, ирээдүй-Тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг МУБИС-д зохион байгууллаа.
Хуралд Японы Оберин их сургуулиас доктор, профессор Т.Байгал, МУБИС-иас Ардын багш Ц.Өнөрбаян, доктор профессор Р.Чүлтэмсүрэн болон бусад багш судлаачид, МУИС, ШУТИС, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн судлаачид оролцож илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Мөн уг хуралд МУБИС-ийн номын сангаас номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн, каталогч-эрдэм шинжилгээний судлаач номын санч Д.Цолмон нар оролцов.
Судлаачид хурлын эцэст илтгэлүүд дээр санал солилцон асуулт асууж хариулцгаан Монголын уламжлалт шашин болсон Бурханы шашныг одоо болон ирээдүй хойчид зөв үлгэрлэн ойлгуулах өмнөх нийгмийн хэт туйлширсан бурханы шашныг буруутгаж хэтрүүлсэн үзэл бодлыг залруулан зөв тайлбарлаж ёс суртахуун, аж төрөхүй, ёс зүйн боловсрол олгоход анхаарч сурталчилан таниулах хэрэгтэй гэдэгт санал нэгдэв.