12-25

2023

"Стандарт бус номын каталог" сэдэвт нэг сарын курс амжилттай хичээллэж өндөрлөлөө

2021 оноос эхлэсэн "MARC21-RDA стандартын  каталогжуулалтын цуврал сургалтын 3-р ээлж 2023 оны 12 сард "Стандарт бус номын каталог” сэдвээр МУБИС-ийн төв номын санд 1 сарын турш үргэлжилж 12-р сарын 19-ны өдөр сертификатаа гардан авлаа. Сургалтад 20 гаруй байгууллагын 38 номын санч хамрагдаж каталогжуулалтын стандартад суралцлаа.

    Мөн энэ өдөр нь Номын сангийн салбарын анхдагч хууль батлагдсан өдөр тохиож байна. Үе үеийн номын санчдадаа түүхт энэ өдрийн мэндийг хүргэе.Эдүгээ номын сангийн тухай хууль есөн нас хүрч, дөрвөн удаа нэмэлт өөрчлөлт ороод байна. Та бүхний ажил тал бүртээ дэлгэрэх болтугай.